CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

383 мянган албан тушаалтныг шийтгэв

10-30-2019 13:56

 БНХАУ-д 2019 оны эхний есөн сарын байдлаар, албан тушаалаа урвуулсан, эрх мэдлээ ашиглан зүй бус үйлдэл гаргасан 383 мянган түшмэл, албан тушаалтанд хуулийн дагуу шийтгэл ногдуулжээ. Коммунист намын Төв хорооны Улсын хяналтын газрын сахилга бат шалгах хорооны албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна.
Энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд иргэдээс гомдол санал хүлээж авах албанд 2.4 сая санал, хүсэлт ирүүлсэн бөгөөд  хууль сахиулагчид, хяналт, шалгалтын албаныхан дээрх гомдол, саналын дагуу 452 мянган хэргийг хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Дээрх санал гомдлын дотор авлига нэхсэн, авсан, иргэдийн санал хүсэлтийг цаг тухайд нь журмын дагуу шийдвэрлээгүй, албан тушаалаар далайлган бусдыг дарамталсан зэрэг тохиолдол  нэлээд хувийг эзэлж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр