CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Театрын шинэ улирал эхэлнэ

10-28-2019 10:04

 БНХАУ-ын нийслэл Бээжин хотод театр, тайзны урлагийн шинэ улирлын нээлт удахгүй болно. Арваннэгдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 29 хүртэл үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн найман театрт 23 жүжгийг тавих юм.
Энэ жил үзэгчдийн хүртээл болон бүтээлүүдийн хувьд эх орон, хувьсгал, ард олны амьдралын сэдэвт жүжгүүд зонхилж байгаа бөгөөд театрын нэрт найруулагч Мэн Жинхуэй, Стэн Лай нарын тавилтуудыг үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж буй. Үүний зэрэгцээ тайз, дэлгэцийн урлагийн уран бүтээлчдийн уулзалт, форум, сэдэвчилсэн хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Бээжин хотод жил бүр болдог театрын улирлаар гадаад, дотоодын алдартай уран бүтээлийг хүмүүст хүргэх зорилгоор билетийн тасалбарыг ердийнхөөс хямд борлуулж, жил бүрийн сэдвийг урьдчилан сонгож, бүтээлүүдийг олны хүртээл болгодог билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр