CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Чанаргүй зээлийг буурууллаа

10-23-2019 15:40

 Энэ оны эхний найман сарын байдлаар БНХАУ-ын банк болон даатгалын компаниуд хамтран санхүүгийн сахилга батыг сайжруулах арга хэмжээ авч, чанаргүй зээлийн хэмжээг бууруулжээ.
Нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд 1.4 их наяд юань буюу 197.9 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний чанаргүй зээлийг албадан төлүүлж, зарим тохиолдолд захиргааны арга хэмжээ авсан талаар БНХАУ-ын Банк, даатгалын үйл ажиллагаа хариуцсан улсын хорооноос мэдээллээ.
Мөн зээлээ хугацаанд нь төлөөгүй 2912 тохиолдлыг хууль сахиулах шатанд авч хэлэлцэн, 775 сая юанийн торгууль ногдуулсан байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр