CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Хятад хэлний гүүр” тэмцээнд 105 орны багш, сурагчид оролцож байна

10-23-2019 15:43

 12 дахь удаагийн “Хятад хэлний гүүр” тэмцээнд оролцогчдыг хүлээн авах ёслол энэ сарын 22-нд болжээ. Дэлхийн дунд сургуулиудын хэмжээнд зохион байгуулагддаг тус тэмцээний шийдвэрлэх шатанд өрсөлдөх оролцогчид Хятадын Хэнань мужийн Жэнжоу хотод цуглацгаасан нь энэ.
Тэмцээнд дэлхийн 105 орны 300 гаруй багш, сурагчид оролцож буй аж. Тэд арван хоногийн хугацаанд 120 гаруй тэмцээн уралдаанд оролцож, 12 дахь удаагийн “Хятад хэлний гүүр” тэмцээний дэлхийн аварга болон Азийн аварга гэх мэт хэд хэдэн төрлөөр шилдгүүдээ шалгаруулах гэнэ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр