Шинжлэх ухаан технологийн тэргүүлэх 15 ололт нийтлэгдэв
10-21-2019 17:13
Дэлхийн интер сүлжээний зургадугаар экспо Жэжянь мужын Ү Жэнь хотноо болж байна. Уг экспод дэлхийн интер сүлжээний 15 тэргүүлэх ололтыг нийтлэв. Эдгээр ололт амжилт нь хүмүүсийн амьдрал, технологийн дэвшил, эдийн засгийн хөгжил, нийгмийн өөрчлөлтийг хүчирхэг сэлбэх хүчээр хангах тухай юм. Тодруулбал, Хуавэй компанийн танилцуулсан “Kun Peng 920 ” процессор, Майкрософт компанийн танилцуулсан “Хүн болон аппаратны харилцан ярианы AI ”, БНХАУ-ын Чинхуа их сургуулийн танилцуулсан “Бүх нийтэд зориулсан хиймэл оюун ухааны чип”, Alibaba үүлэн тооцоолол компанийн “POLARDB” эх мэдээллийн сан, Байду компанийн төлөөлөгчийн танилцуулсан “Нисэх тэргэний сэнсний судалгаа”, Тесла компанийн “Теслагийн бүрэн автомат жолооны чип ”, Сай Үжи компанийн танилцуулсан “Si yuan 270 чип” , Хятадын худалдааны нисэх онгоцны үйлдвэрийн танилцуулсан “Иргэний хэрэглээний нисэх онгоцны 5G-гийн туршин хэрэглээ” зэрэг багтаж байна.
БНХАУ-ын үндэстэний интер сүлжээний алба болон Жэжянь мужийн засгийн газар хамтран эрхэлж байгаа дэлхийн интер сүлжээний зургадугаар хурал энэ сарын 20-22-ы өдрүүдэд үргэлжлэх юм.
Хуавэй компанийн танилцуулсан “Kun Peng 920 ” процессор
Майкрософт компанийн танилцуулсан “Хүн болон аппаратны харилцан ярианы AI ”
БНХАУ-ын Чинхуа их сургуулийн танилцуулсан “Бүх нийтэд зориулсан хиймэл оюун ухааны чип”
Alibaba үүлэн тооцоолол компанийн “POLARDB” эх мэдээллийн сан
Байду компанийн төлөөлөгчийн танилцуулсан “Нисэх тэргэний сэнсний судалгаа”
Тесла компанийн “Теслагийн бүрэн автомат жолооны чип ”
Сай Үжи компанийн танилцуулсан “Si yuan 270 чип”
Хятадын худалдааны нисэх онгоцны үйлдвэрийн танилцуулсан “Иргэний хэрэглээний нисэх онгоцны 5G-гийн туршин хэрэглээ”