CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

“Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд” үзэсгэлэн гарлаа

10-17-2019 10:21

 Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өчигдөр тохиолоо. Тэгвэл Монголын үндэсний музей энэ өдрийг тохиолдуулан БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран “Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд” үзэсгэлэнг дэлгэсэн юм. Ингэхдээ тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хоёр орны харилцаа, түүх соёлын хэлхээг харуулсан үзмэрүүдийг үзэгчдэд толилуулжээ. Тодруулбал, Хунань нутгийн үзэмж бүхий модон хаалт, ваар, Ардын хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан маршал Х.Чойбалсанд БНХАУ-ын удирдлагаас дурсгасан цайны бүрэн хэрэглэл зэрэг тухайн цагийн найрамдалт харилцааны илэрхийлэл болсон ховор чухал, онц сонирхолтой үзмэрүүдтэй танилцах боломжтой аж.
Энэхүү үзэсгэлэн нь “Монгол, Хятадын найрамдлын 10 хоног”-ийн арга хэмжээний үеэр болон холбогдох сэдвээр анх удаа дэглэгдэж буй юм. Үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэх гэнэ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр