CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Ясаар урлагч тосгоны сийлбэрчин

10-15-2019 13:20

37 настай Ди Жуань бол Хэбэй мужийн Ёнчин шяний Биэгуажуан суурингийн хойхно байрлах Люүин тосгоны иргэн. Тэрбээр 20 жилийн өмнөөс ясаар урлагийн бүтээл хийж эхэлсэн бөгөөд энэ сонирхолдоо тулгуурлан сийлбэрчин болжээ. Улмаар улсын хэмжээний сийлбэрийн тэмцээнд түрүүлсэн байна. Үүгээр зогсохгүй тэрбээр олон жилийн турш хэдэн зуун хүнд сурч мэдсэнээ бүхий л зүрх сэтгэлээрээ зааж, тэднийг ясны сийлбэрийн бяцхан “ертөнц”-д хөтөлсөн гэнэ.
 Сонирхуулахад, ясны сийлбэр нь Хятадын ардын уламжлалт жижиг хэмжээний сийлбэрийн урлаг юм. Ихэвчлэн тоор, гүйлс, чидун зэрэг жимсний яс болон хушганы ясыг сийлж, урлагийн бүтээл болгодог. Түүнчлэн энэ нь Хятадын үндэсний соёлын биет бус өвийн жагсаалтад багтдаг байна. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр