CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын төмөр замын урт 175 мянга орчим км-т хүрнэ

10-11-2019 16:42

БНХАУ далайн түвшнээс дээш 5000 гаруй метрийн өндөрт төмөр зам тавьсан дэлхийн цорын ганц улс.  Хүчилтөрөгчийн амьсгалуургүй  удаан байх боломжгүй ийм өндөрт төмөр зам барина гэдэг бараг боломжгүй мэт. Харин БНХАУ барьж чадсан.  Хөхнуур Төвдийг холбосон уг төмөр замаар сүүлийн 10 жилийн хугацаанд 115 сая зорчигч, 448 сая тонн ачаа тээвэрлэжээ. Тус улсын сүүлийн 20 жилд барьсан хурдны болон өндөр хурдны төмөр замын сүлжээ Япон, Европын төмөр замын сүлжээг нийлүүлснээс ч урт болоод байгаа юм. Мөн төмөр замын системийн боловсронгуй байдлаараа АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.  БНХАУ-ын төмөр замын нийт урт 2025 онд 175 мянга орчим км-т хүрнэ хэмээн тус улсын  Төмөр замын сүлжээний урт хугацааны хөгжлийн тайланд онцолжээ. Бээжин 1980-аад оноос зам, дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтаа эхлүүлсэн. Гэтэл 40 хүрэхгүй жилийн дотор төмөр замын салбар нь  дэлхийд тэргүүлэх хэмжээнд хэмжээнд хүрээд байна.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр