CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

100 сая жилийн өмнөх үлэг гүрвэл олжээ

10-11-2019 16:41

БНХАУ-ын өмнөд нутгийн Жэжян мужийн Ланьши хотоос 100 сая жилийн өмнөх үед хамаарах үлэг гүрвэлийн мөр олсон талаар тус улсын палеонтологичид мэдээлжээ. Тодруулбал, Ланьши хотын нэгэн тосгоноос 22.7-82 см урт 20 гаруй мөр олдсон гэж Хятадын Газар зүйн шинжлэх ухааны их сургуулийн профессор Шин Лида мэдээлсэн байна. Хятадын эрдэмтэн Шин Лида болон АНУ-ын Колорадо муж улсын их сургуулийн профессор Мартин Локли нарын ахлан явуулсан уг судалгааг “Historical Biology” сэтгүүлд нийтэлсэн байна.  Судлаачид эдгээр үлэг гүрвэлийг ойролцоогоор 3.8-14 метр өндөр байсан хэмээн таамаглаж байгаа гэнэ.

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр