CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өрсөлдөх чадвараараа 28-дугаарт жагсав

10-10-2019 13:08

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг улс орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэд БНХАУ энэ онд 28-дугаар байрт жагслаа. Уг форумынхан “Өрсөлдөх чадварын индекс”-ээр 141 орныг эрэмбэлсэнээ Женев хотноо танилцуулсан байна.

Илтгэлд дурдсанаар, Хятад улс өрсөлдөх чадварыг илтгэх нийт 100 онооноос 73.9-ийг авч, өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.3 оноогоор ахижээ. Дэлхийн эдийн засгийн форумын мэргэжилтнүүд, шинжээчид Хятадын зах зээлийн далайц, макро эдийн засгийн тогтвортой байдал, инновацийг хөгжүүлэх чадвар, мэдээллийн технологийн хөгжил зэрэг үзүүлэлтэд өндөр оноо өгсөн аж.

 Дээр дурдсан үзүүлэлтээрээ БНХАУ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн, өндөр хөгжилтэй орнуудтай нэгэн эрэмбэд багтаж буй. 

 

 

 

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр