CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Кинотеатруудын орлого 4.5 тэрбум юаньд хүрчээ

10-10-2019 13:07

БНХАУ байгуулагдсаны ойн баярын өдрүүд бол аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний салбарынхны хувьд “Алтан долоо хоног” билээ. Энэ жилийн баярын амралтаар тус улсын кинотеатруудын нийт орлого 4.5 тэрбум юаньд хүрсэн байна. Хятадын “Өдрийн сонин”-ы мэдээлж буйгаар, аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд ийм хэмжээний ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн баярын амралтаар кино үзвэрийн салбарын ашиг 1.9 тэрбум орчим юаниар хэмжигдэж байсан юм.

Аравдугаар сарын 1-нээс 6-ны өдрүүдэд нийт 100 сая хүн кинотеатраар үйлчлүүлсэн нь бас нэгэн дээд амжилт ажээ. Үзэгчдийн хамгийн их сонгосон бүтээлүүдээр “Би, миний эх орон”, “Хятад онгоцны ахмад”, “Уулчид” зэрэг эх орны сэдэвт кинонууд шалгарч байна. Дээр дурдсан гурван киноноос олсон нийт орлого аравдугаар сарын 7-ны байдлаар 3.5 тэрбум юаньд хүрчээ. 

 

 

 

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр