CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Унадаг дугуй цөөрч, автомашин нэмэгджээ

10-10-2019 13:10

Бээжин хотод  өнгөрсөн оны байдлаар 300 сая автомашин бүртгэлтэй байжээ. Энэ тоо 1978 онд ердөө 77 мянга орчим байв. Харин унадаг дугуйны хэрэглээ 40 жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Хятадуудын дундаж наслалт 1978 онд 66 байсан бол өдгөө 76.7 хүрсэн аж. Эдүгээ Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай, тэгсэн атлаа иргэдийнх нь олонх нь дунд зэргийн орлоготой улс болж чаджээ. Түүнчлэн бичиг үсэг тайлагдалтын түвшин 1980-аад оны эхэн үед 66 хувь байв. Харин 2010 онд 95 хувь болж өссөн байна. Хятадуудын хувьд 1970-аад оны үед хилийн дээс алхаж,  өөр улсад очиж амарна, аялна гэдэг бараг бүтэшгүй зүйл байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өнөөдөр дэлхийн улс орнуудад аялж буй жуулчдыг хятадууд тэргүүлж байна. Үүнээс гадна гадаад улс орнуудад сурч буй  оюутны тоогоороо БНХАУ дэлхийд тэргүүлдэг. 

 

 

 

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр