CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цахим эдийн засгийн экспо Шижиажуанд зохион байгуулна

10-08-2019 16:20

БНХАУ-д зохиогдож буй Цахим эдийн засгийн олон улсын хоёрдугаар үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 11-13-ны хооронд Хэбэй мужийн Шижиажуан хотод болох талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тус улсын аж үйлдвэр, мэдээлэлзүйн яам, Хэбэй мужийн захиргаатай хамтран зохион байгуулж буй олон улсын хэмжээний энэхүү үзэсгэлэнд 500 гаруй компани, байгууллага оролцох юм.

Хотын үзэсгэлэнгийн талбайд засан тохижуулсан таван талбайд Бээжин, Тяньжин, Хэбэйн өндөр технологи, цахим эдийн засаг, ухаалаг бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нийлүүлдэг компани үйл ажиллагаагаа танилцуулж, бизнес эрхлэгчид болон олон нийтэд зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулна.

БНХАУ-ын Мэдээлэл, харилцааны технологийн академиас /CAICT/ гаргасан судалгаагаар, зөвхөн 2018 оны байдлаар цахим эдийн засгийн нийт эргэлт 31.3 их наяд юань буюу 4.4 их наяд ам.долларт хүрч улсын ДНБ-ий 34.8 хувийг эзэлсэн байна.

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр