CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бээжингийн олимпын бэлгэдэл бүхий эд зүйлсийг худалдаалж эхэллээ

10-08-2019 16:15

2022 оны өвлийн олимп Бээжин хотноо зохион байгуулагдахаар болсон. Тэгвэл Бээжингийн Өвлийн олимп болон паралимпийн бэлгэдэл бүхий тусгай зөвшөөрөлтэй бараануудыг энэ сарын 5-наас албан ёсоор худалдаалж эхэлжээ. Энэхүү тусгай зөвшөөрөлтэй бараанд бичиг хэргийн хэрэгсэл, хувцас, энгэрийн тэмдэг, түлхүүрний оосор, хөргөгчний наалт, гар урлалын бүтээл, үнэт металл гэх мэт 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтаж байгаа гэнэ.

Дашрамд сонирхуулахад, Өвлийн олимпын 24 дэх удаагийн наадам урд хөршийн нийслэл Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно. Наадамд 95 орны 3000 гаруй тамирчин спортын  долоон төрөлд 109 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Мөн Бээжин нь өвлийн болон зуны олимпын наадам зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм. Түүнчлэн “Бээжин-2022” өвлийн олимпын зохион байгуулалтад 39 мянган сайн дурынхан ажиллах аж. Үүнээс олимпийн наадамд 27 мянга, Паралимпийн наадмын зохион байгуулалтад 12 мянган сайн дурынхан ажиллана. Сайн дурынхныг эх газрын Хятад,  Хонконг, Макао, Тайваниас тус тус бүрдүүлэхээр төлөвлөжээ.

 

 

 

 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр