CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Күнзийн мэндэлсэний 2570 жилийн ойг тэмдэглэв

09-30-2019 16:48

 Хятадын аугаа их сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч, гүн ухаантан Күнзийн мэндэлсний 2570 жилийн ой энэ сарын 28-нд тохиолоо. Ойг Хятад даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд тэдгээрээс “Синьхуа” агентлаг Тайваний Тайбэй дахь Күнзийн сүмд болсон ёслолын ажиллагааг онцолсон байна. Хятадууд Күнзийн төрсөн өдрийг 2500 гаруй жилийн өмнөөс тэмдэглэх болжээ. Ингэхдээ жилд хоёр удаа тэмдэглэдэг гэнэ. Тодруулбал, эхнийх нь буюу есдүгээр сарын 28-ныг түүний сургаалыг дурсан санахад зориулан тэмдэглэдэг. Харин хоёр дахь нь дорнын хуанлигаар наймдугаар сарын 27-нд тохиодог аж. Өнгөрсөн жил л гэхэд төрсөн өдрийг угтан түүний хамгийн том хөшөөний нээлт болж байсан юм. 2013 оноос эхлэн барьсан тус хөшөөг Күнзийн 72 шавийг бэлгэдэн 72 метр өндөртэй барьсан.
Ташрамд дурдахад, Күнз нь МЭӨ 551 онд Хятад улсын зүүн хэсэгт орших өнөөгийн Шаньдун мужийн нутагт мэндэлжээ. Эцэг нь эрт нас барсан учир эхтэйгээ ядуу зүдүү амьдарч байв. Залуудаа төрийн албанд ажиллаж байгаад 30 орчим насандаа сургууль байгуулж, шавь нар болон дагагчид нь даруй 3000 хүрсэн гэдэг бөгөөд тэдэн дунд нь эрдэм мэдлэгт төгс гэгээрч чадсан 72 шавь байсан хэмээн түүхэнд үлджээ. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр