CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Энхтайвны бэлэгдэл болсон гэрэлт хөшөөнүүд

09-24-2019 13:17

Есдүгээр сарын 21-н бол Олон улсын энхтайвны өдөр. 2001 онд НҮБ-ын Ерөнхий ассемблей Олон улсын энхтайвны өдрийг жил бүрийн есдүгээр сарын 21-нд тэмдэглэх тогтоол гаргасан байдаг. Энэхүү тогтоолоор олон улс дэлхий нийтийг дайны галаа зогсоож, хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэхийг уриалдаг.
Үнэндээ хүмүүс энхтайвныг хүсэмжилдэг нь зөвхөн ойн арга хэмжээгээр хязгаарлагддаггүй байна. Дэлхийн өнцөг булан бүрт энхтайвны дурсгалын хөшөө, барималд энэ үзэл санаа шингэж, хором мөч бүхэнд бидэнд үүнийг сануулж, энхтайвныг уриалсаар байна. “Синьхуа” агентлаг дэлхийн энхтайвны өдөрт зориулан дэлхийн өнцөг булан бүрт энхтайван, амар амгаланг хүсэмжлэн сүндэрлэсэн гэрэлт хөшөөнүүдийг танилцуулжээ.

Францын нийслэл Парис хотын Эйфелийн цамхагийн хөлд байрлах Дайны бурхан өргөн чөлөөн дэх Энхтайвны хэрэм 

 Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны “Хүчирхийлэл үгүй” баримал 

 Бельги улсын Брюссель хот дахь “Эв нэгдэл ба энхтайван” баримал 

 Ливаны нийслэл Бейрут хот дахь “Энхтайван итгэл найдварын дурсгалын хөшөө” 

 Японы Нагасаки хотын Энхтайвны цэцэрлэг хүрээлэн дэх баримал 

Австралийн АНЗАК гүүрийн  дэргэдэх австрали цэргийн баримал  

 ОХУ-ын Мурманск хот дахь “Алиоша" хөшөө 

 Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны "Анжисны төлөө сэлэм цутгах" баримал 

 Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын талбайн “Шинэ хөл” баримлын “Хугарсан хөлтэй сандал” 

 Германы Берлин хот дахь еврейчүүдийн дурсгалын хөшөө 

Өмнөд Африкийн Кейптаун хот дахь Нельсон Манделагийн хөшөө 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр