CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад, Лаосыг холбосон төмөр зам 2021 онд ашиглалтад орно

09-23-2019 15:43

 БНХАУ болон Лаосыг холбосон төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл өдгөө 80 хувьд хүрээд байна. БНАЛАУ-ын  шадар сайд  Сонексай Сипхандон энэ талаар онцлохдоо Зүүн өмнөд Азийн аялал жуулчлал, тээвэр зуучийн салбарт дэвшил авчирч, онцгой үүрэг гүйцэтгэх энэхүү төмөр зам нь бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтад ч чухал үүрэгтэй хэмээн Гуанси-Жуаны автономит тойргийн Наньнин хотод болж буй Хятад-АСЕАН-ын экспогийн /China-ASEAN Expo/  үеэр мэдэгдлээ.
2021 онд ашиглалтад орох энэхүү төмөр замаар галт тэрэг цагт 160 км хурдлах боломжтой бөгөөд БНХАУ-ын зүүн өмнөд мужууд, Лаосын баруун хойд мужуудыг холбон ачаа бараа, зорчигч тээвэрлэх юм.
Дашрамд дурдахад, 1988 оноос 2019 он хүртэлх хугацаанд БНХАУ 12.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 782 төсөлд хөрөнгө оруулсан бөгөөд зам, дэд бүтэц, УЦС, цахилгааны шугам сүлжээ байгуулах ажилд туслалцаа үзүүлсээр буй.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр