CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Эртний 3000 гаруй ном, судрыг засчээ

09-19-2019 11:25

 Түвдэд 3000 гаруй ховор, үнэ цэнэтэй хуучны ном судрыг сэргээн засварлажээ. Тодруулбал, эдгээр ном нь Байжи сүм, Майжогонка шяний Манрэ сүмийнх аж. БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орон нь 2010 оноос хойш эртний 18000 гаруй судар бичгийг тоолж бүртгэлжүүлсэн байна. Мөн 291 эртний ном, судар бичгийг үндэсний үнэ цэнэтэй, эртний номын жагсаалтад оруулжээ. 
Энэ оноос эхлэн Хятад улс Түвдийн Потала ордны хуучны ном судар, сурвалж бичгийг хамгаалах болон ашиглахад 10 жилийн хугацаанд 300 сая юанийн хөрөнгө оруулахаар болсон юм. Одоогийн байдлаар тус ордны сан хөмрөгт Хятад, Түвд, Монгол, Санскрит гэх мэт олон төрлийн хэлээрх ховор нандин 40 мянга орчим ном судар, сурвалж бичиг хадгалагдаж байна. Эдгээр нь Төвд үндэстний ном судар, сурвалж бичгийн бүхий л төрөл хэлбэрийг агуулдаг аж. Мөн хураангуйлан нэгтгэсэн бурханы судар, бурхан багшийн намтар, төрөл бүрийн хэлээрх анагаах ухаан, түүх, жүжиг, цаг тооллын бичиг зэрэг багтана. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр