CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Өвлийн олимпийн бэлгэ тэмдгийг танилцуулав

09-19-2019 11:03

2022 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болох өвлийн олимп, паралимпийн наадмын бэлгэ тэмдгийг “Бээжин Шоуган” мөсөн талбайд болсон ёслолын үеэр олон нийтэд танилцууллаа. Тус улсын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд тэргүүн, XXIV өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэлийн ажлын хэсгийн дарга Хань Чэн нээлтийн ёслолд оролцож, “Бин Дуньдунь”, “Шүэ Жунжун”-ыг  танилцуулжээ.
Түүний онцолсноор, хятад хэлнээс мөс гэж орчуулагдах “Бин” хэмээх нэр нь цэвэр ариун, хүч чадлыг, сайхан сэтгэл, эрүүл мэнд, идэвх зүтгэлийг илэрхийлэх “Дуньдунь” хэмээх үгийн нийлэмжээс бүрдсэн  нэртэй хулсны баавгай ирэх наадмын бэлгэ тэмдэг болж байна.
Мөн улаан өнгийн хятад дэнлүүний хэлбэртэй баяр баясгалан, амжилт, гэрэл гэгээг илэрхийлэх  “Шүэ Жунжун” ч Бээжингийн олимпийг бэлгэдэх нь.
Бие биеэсээ харилцан суралцах, хүндлэх, хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлсийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн,  хамт хөгжих үзэл санааг дээрх хоёр дүрс тэмдгээр төлөөлүүлэн  илэрхийлж байгааг хэвлэлүүдэд тайлбарлаж буй. 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр