CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хоёр хөлгүй хятад залуу шүхрээр буув

09-05-2019 16:21

 Чэнь Жөү хэмээх хятад залуу авто осолд орж хоёр хөлөө тайруулснаас болж биеийнх нь өндөр 80 см болж намсчээ. Гэвч тэрээр саяхан дасгалжуулагч багш нарынхаа тусламжтайгаар 3000 метрийн өндрөөс шүхрээр буужээ.
Чэнь 12 насандаа осолд орж хоёр хөлгүй болсон ч гутарч зүгээр суусангүй. Тэрээр эхнэр хүүхэдтэй болж, гэр бүл зохион бусдад урам зориг өгөх итгэл яриа хийх болжээ. Сүүлийн жилүүдэд Чэнь Жөү Хятадын томоохон уулсын өндөр оргилуудад авираад зогсохгүй шүхрийн спортыг хүртэл сонирхох болжээ. 
“Нисэж буй онгоцны хаалга нээгдэхэд миний амьдрал ингээд дуусаж буй мэт сэтгэгдэл төрж байсан ч, шүхрээ дэлгэсний дараа огт өөр сэтгэгдэл төрсөн. Надад эрүүл бүтэн бие байхгүй хэдий ч, эрүүл амьдрал, хүсэл мөрөөдөл бийг шүхрээр буух үедээ ойлгосон” хэмээн тэрээр өгүүлсэн юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр