CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

5G технологийн салбарт Huawei компани 50 гаруй гэрээ хийжээ

09-04-2019 16:07

Huawei компани 5G сүлжээг худалдааны арилжааны зорилгоор хэрэглэх 50 гаруй гэрээ хэлэлцээрийг олон улсын хэмжээнд хийж, 200 мянга орчим станцыг суурилуулаад байна гэж тус компанийн стратеги судалгааны газрын дарга Сүй Вэньмэй Ази номхон далайн инновацийн тав дахь чуулганы үеэр онцлон дурдав. Тавдугаар үеийн сүлжээний станцуудын гуравны хоёрыг Huawei компани хийсэн ажээ. 
2009 оноос эхлээд 5G сүлжээний технологийг хөгжүүлэх, бүтээх ажилд Huawei компани нийтдээ 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан тухай Сүй Вэньмэй мэдээлсэн юм. Түүний хэлснээр ирэх 20-30 жилд дэлхий ертөнц ихээхэн ухаалаг болж, тэрхүү ухаалаг ертөнцийн суурь нь 5G технонлоги нь болох ажээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.comn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр