CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Германд анх удаагаа панда төржээ

09-03-2019 10:18

Эхний хоёр хятад панда нялх хүүхэд Германы Берлин хот дахь амьтны хүрээлэнд өнгөрсөн ням гарагт хулсны баавгайн хоёр бамбарууш мэндэллээ гэж "Tierpark Berlin" амьтны хүрээлэнгийн албан ёсны твиттер хуудаснаа жиргэжээ.
Германы амьтны хүрээлэнгийн хамгийн анхны панданы бамбарууш наймдугаар сарын 31-ний өглөөний 6:54 цагт төрсөн байна. Энэ төрөлтөөс нэг цаг хүрэхгүй хугацааны дараа хоёр дахь бамбарууш төржээ.
Бамбаруушууд 186 ба 136 грамм жинтэй төрж, хүндрэлгүй эхээс унажээ.
Одоогоор шинэ төрсөн бамбаруушнуудын хүйс хараахан тогтоогдоогүй байна.
"Мэн Мэн хулсны баавгай хоёр төл гаргасан. Бид маш их баяртай байна, энэ бол бидний хувьд үгээр хэлэхийн арга үгүй сайхан үйл явдал боллоо" гэж Берлиний амьтны хүрээлэнгийнхэн ярьжээ.
Германд байгаа хос панда дөрөвдүгээр сард нийллэгт орсон бөгөөд наймдугаар сард амьтны хүрээлэнгийнхэн эмэгчин панда Мэн Мэн хээл тээж байгаа магадлалыг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл хээлтүүлэг дахин хийжээ.
Бамбарууш төрсний дараа эх панда тэр даруй юу хийхээ сайн мэдэж байв. Тэр жижигхэн зулзагаа гэдсэн дээрээ зөөлөн тавиад том хөл, амьсгалаараа, хацарны зөөлөн үслэг зүйлээр илбэн дулаацуулж эхэлсэн байна
"Хэдийгээр энэ бамбаруушууд манай амьтны хүрээлэнгийн эмэгчин пандагаас төрсөн анхны үр төл. Гэсэн ч тэр хэдийнээ ээж шигээ адил гайхамшигтай ажил хийж байна. Эхэндээ бамбаруушуудыг хоёроос гурван цаг тутамд ойролцоогоор хооллож байх ёстой бөгөөд эх нь тэднийг бие махбодийн халуунаас хамааран дулаацуулж байгаа "гэж Берлиний амьтны хүрээлэнгийн захирал Андреас Кнерием хэлэв.
Ихэр бамбарууш төрүүлсэн панда нь ихэвчлэн ганц бамбаруушаа л өсгөдөг тул Берлиний амьтны хүрээлэнгийн ажилтнууд панда үржүүлгийн Ченду судалгааны баазын хятад мэргэжилтнүүдтэй хамтран Мэн Мэн панданы үр төлөө өсгөх дадалд ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм.
"Ямар гайхамшигтай мэдээ гээч! Шинээр панданы бамбарууштай болсонд Берлин хот даяар баярлан хүлээж авсан" гэж Берлин хотын дарга Майкл Мюллер хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Мэн Мэн болон бамбаруушууд биеэ тэнхрэх хүртэл амьтны хүрээлэнгийн зочидтой уулзах боломжгүй байгаа юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр