CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Эсийн аргаар анх удаагаа муурын зулзага хувилан гаргажээ

08-23-2019 13:31

Бээжингийн биотехнологийн лабораторийн мэргэжилтнүүд Хятадын хамгийн анхны клонжуулсан  /эсийн хиймэл аргаар хувилж гаргасан/ муурыг амжилттай төрүүлэн тэжээн торниулж байгаа талаар мэдээлэл хийлээ.  

Сармис хэмээн нэрийдсэн уг муурын зулзага нь Sinogene биотехнологийн компанийн лабораторид долдугаар сарын 21-нд төрсөн байна. Өндөгөн эсийг эм тээгч мууранд суулган үүнээс уг зулзагыг гарган авчээ.

Сармис хэмээх энэ зулзагыг гуравдагч этгээдийн оролцоотойгоор эсийн аргаар хувилан гаргаж авсан бөгөөд одоо түүний биеийн байдал маш сайн байгаа гэж тус лабораторийн мэргэжилтэн сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Эсийн хиймэл аргаар муурын зулзага төрүүлэх энэ төсөл өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн байна.

 Лабораторийн мэргэжилтнүүд эмэгчин дөрвөн муурны хэвлийд хиймэл аргаар хувилан гаргасан өндгөн эсийг суулгаж, нэг нь ийнхүү амжилттай төржээ.

Муурыг эсийн аргаар амжилттай хувилан гаргах нь тун ховор байдаг. Учир нь муур нөхөн үржихүйн өвөрмөц шинж чанартай байдаг тул тэдгээрийг клон хийхэд хэцүү болгодог гэж Хятадын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн анагаах ухааны коллежийн профессор Ши Жэншэн хэлсэн юм.

Sinogene лабораторийн энэхүү амжилттай хэрэгжүүлсэн төсөл нь Хятад улсын эсийн аргаар хувилан гаргах судалгааны салбарт ихээхэн түлхэц өгөх алхам боллоо.

Сармис хэмээх зулзагыг бий болгоход ашигласан эсийн аргаар хувилах технологи нь устаж үгүй болох аюулд нэрвэгдсэн төрөл зүйлийн амьтадын үржлийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр үзүүлэх юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр