CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Costco Хятадад анхны салбар дэлгүүрээ нээнэ

08-23-2019 13:34

 

Дэлхийн хоёр дахь том жижиглэнгийн худалдааны сүлжээ /Costco/ Костко дэлгүүр наймдугаар  сарын 27-нд Шанхай хотын Минхан дүүрэгт салбар дэлгүүрээ нээхээр болжээ.

Энэ нь Эх газрын Хятадын нутагт нээгдэж буй тус дэлгүүрийн анхны салбар гэдгээрээ онцлог юм.  Дэлхий нийтээр 700 гаруй салбар дэлгүүртэй Костко нь хямд үнэ, олон төрлийн бараа материалыг хэрэглэгчдэд нийлүүлдэг гэдгээрээ алдартай.

Тус компани 2018 онд жилийн орлого нь 140 тэрбум гаруй ам.доллар хүрсэн байна. Дэлхийн шилдэг компани болох тус дэлгүүр нь Хятад дахь Walmart дэлгүүрийн салбар болох Sam's Club-ийн дэлгүүрүүдтэй ийнхүү өрсөлдөөнд орж байна. Учир нь Walmart дэлгүүр Хятадад 26 дэлгүүр нээсний хоёр нь Шанхай хотод үйл ажиллагаагаа явуулдаг юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр