CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Берлиний панда удахгүй төрнө

08-20-2019 09:52

Хамгийн их амьтантай гэгдэх  Берлиний амьтны хүрээлэн нэг эсвэл хоёр панда буюу хулсны бамбарууштай болохоор зэхэж байгаа аж.
Учир нь тус хүрээлэнд зургаан настай панда Мэн Мэн хээлтүүлж удахгүй бамбаруушыг нь хүлээн авахаар бэлтгэж байгаа юм.
2017 онд Хятадаас илгээсэн хос панда Мэн Мэн, Жиао Чин нар дөрөвдүгээр сард нийлүүлэгт орсон бөгөөд хээлтүүлгийн магадлалыг нэмэгдүүлэх зорилгоор Мэн Мэн дээр хиймэл хээлтүүлэг нэмж хийсэн гэж амьтны хүрээлэнгийн ажилтнууд мэдээлжээ.
Мэн Мэнгийн зан ааш өөрчлөгдөж, хэт авиан хээл тээж байгааг шинжилжээ. Хамгийн сүүлийн шинжилгээгээр Мэн Мэний өндгөвч идэвхжиж, түүний умай илүү том болж, нэг эсвэл хоёр үр хөврөл байж болох жижиг томрол харагдаж байгаа хэмээн амьтны хүрээлэнгийн мэргэжилтнүүд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд дурджээ.
Түүгээр ч барахгүй Мэн Мэн сүүлийн үед нойрмоглох, хоолны дуршилгүй болох, хүмүүстэй харилцаа үүсгэхгүй байгаа зэрэг нь түүний хээл тээж буй шинж тэмдэг хэмээн тэд нэмж мэдээлжээ.
Берлиний амьтны удахгүй төллөх пандад тусгайлан байшин бэлдэж байгаа бөгөөд Хятадаас хоёр мэргэжилтэн энэ долоо хоногт Берлинд ирж, дэмжлэг үзүүлэхээр болжээ. Хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу үргэлжилвэл наймдугаар сарын сүүл эсвэл есдүгээр сарын эхээр бамбаруушаа хүлээн авах аж.
Берлиний амьтны хүрээлэн өмнө нь хулсны баавгайн төл хүлээн авч байгаагүй учир энэ удаад шинээр мэндлэх бамбаруушуудыг эсэн мэнд төрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр