CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шанхай нисэх онгоцыг диснейн баатраар чимжээ

08-14-2019 10:20

Диснейн баатруудын нэг Даффи баавгай ба түүний найзуудын зурагтай шинэ нисэх онгоц даваа гарагт Шанхайн нисэх онгоцны буудлаас эхний нислэгээ үйлджээ.
Ирэх едүгээр сард Шанхайн Диснейн хүрээлэн Дафи баавгайн сарыг тэмдэглэх аяны хүрээнд дээрх ажлыг зохион байгуулжээ.
Шанхайн Диснейн хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд нисэх онгоцуудыг хүүхэлдэйн баатрын зургаар дүрсжүүлэн үйлчилгээнд гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн хавраас хойш дөрөв дэх онгоцыг ийнхүү хүүхэлдэйн баатраар чимж байгаа юм.
Буржгар үстэй тедди баавгай шиг Даффи баавгайг Токиогийн Диснейд анх бүтээсэн бөгөөд хөвгүүдэд тусгайлан зориулсан хөвсгөр өхөөрдөм дүр юм.
Даффи баавгайн сартай холбогдуулан Шанхайн нисэх онгоцны буудал мөн түүний найзууд болон сонирхолтой олон зүйлсийг харж болох аж. Даффи ба түүний найзуудын зургийг дэрний бүрхэвчээс эхлээд ачаа тээшний сав хүртэл хаа сайгүй харж болно. Түүнчлэн нислэгийн шинэ видео нь зорчигчдод хүүхэлдэйн киноны баатруудын талаар илүү ихийг мэдэхэд чиглэжээ. Хүүхэлдэйн баатартай нисэх онгоц голчлон дотоодын нислэгт үйлчилэх аж.

  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр