CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Улаанбаатар хотноо Хятадын соёлын үдэшлэг болов

08-09-2019 16:39

Найман сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд зохион байгуулсан Хятадын соёл, аялал жуулчлалын үдэшлэгийн үеэр Шаолиний сүмийн күнфүгийн үзүүлбэрийг үзүүлжээ.
 Үдэшлэгийг хоёр улсын хооронд дипломат харилцаа байгуулсны 70 жилийн ойд зориулсан цогц үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан байна.
 Монгол улсад суугаа БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин “Хөрш зэргэлдээ Монгол, Хятад хоёр улс эртнээс нааш эв эеийг сахиж, хамтран ажилласаар ирсэн билээ. Хоёр улсын харилцаа 2014 оноос хойш хурдацтай хөгжлийн шинэ шатанд гарч, үүний үр дүнд хоёр талын харилцаа холбоо олон салбарт өргөжин тэлж, батжин бэхжсэн нь соёлын аялал жуулчлалаар батлагдаж байна. Энэ жил Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулаад талууд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм” гэж өгүүлсэн бол Монголын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын яамны дэд сайд Г.Ганбаяр “Энэ удаагийн үйл ажиллагаа хоёр улсын ард түмний эв найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахад эргэлзэхгүй байна” хэмээн хариу найр тавин хэлэв.
 Энэхүү үйл ажиллагааг хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Монгол дахь элчин сайдын яам, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хамтран зохион байгуулжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр