CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Гэрлэлтийн баталгааг цахимаар олгож эхлэв

08-08-2019 12:31

Хятадын цахим төлбөрийн Alipay сүлжээ (Alibaba группийн харьяа) мужийн зэрэглэлтэй засаг захиргааны таван нэгжийн иргэдэд гэрлэлтийн баталгааг цахимаар олгох үйлчилгээ нэвтрүүлэв.
 Үйлчилгээний хүрээнд Фүзянь, Зянси, Зянсу, Жэзян муж болон төвийн шууд удирдлагатай Чунцин хотын оршин суугчид гэрлэлтийн баталгаагаа Alipay-д байршсан тусгай программаар дамжуулан цахимаар авах боломжтой болж байна.
 Гэрлэлтийн баталгаа нь Хятад улсад ихээхэн хэрэгцээ шаардлагатай хуулийн баримт бичиг болохын хувьд тухайн иргэний гэрлэлтийг баталгаажуулахаас гадна орон сууц зээлээр авах, хүүхдийн төрсний гэрчилгээ авах, эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх, хүүхдийн сургуулийн бичиг баримтыг бүрдүүлэхэд ашиглагддаг.
 Гэр бүл болсон хүмүүс шаардлагатай үед гэрлэлтийн баталгаагаа тэр бүр биедээ авч явдаггүй учраас уг баримтыг цахимаар авч ашигласнаар явдал чирэгдэл багасах нь тодорхой юм.
 Alipay-д байршуулсан мини программын тусламжтайгаар үүнээс гадна тухайн иргэний гэрлэсэн эсэхийн тодорхойлолтыг авч болох юм.
 Alipay компани дээр дурдсан засаг захиргааны таван нэгжийн бүртгэлийн байгууллагуудтай удаан хугацаанд хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүний үр дүнд хэрэглэгчид тус компанийн мини программаар дамжуулан нийгмийн халамжийн цахим карт, жолооны үнэмлэх, оюутны карт зэрэг 90 гаруй төрлийн бичиг баримтын лавлагааг авах боломжтой аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр