CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Үлэг гүрвэлийн 11 ширхэг чулуужсан өндөг олджээ

07-30-2019 15:53

Хятадын Гуандун мужийн Хэюань хотод үлэг гүрвэлийн чулуужсан 11 өндөг малтаж гаргасан тухай Хуаньцюван сайтад мэдээлжээ.
Хэюань хотын оршин суугч есөн настай сурагч хүү Жан Янжэ долдугаар сарын 23-ны өдөр Дунзян голын хөвөөгөөр зугаалж яваад үлэг гүрвэлийн өндөгтэй төстэй бондгор чулуу олжээ. Ээж нь тус хотын үлэг гүрвэлийн музейтэй холбогдож, олсон зүйлийнхээ тухай өгүүлэхэд музейн ажилтнууд тэр хэсэгт малтлага хийснээр есөн сантиметрийн голчтой 11 ширхэг чулуужсан өндөг гаргаж авсан байна.
Мэргэжилтнүүдийн тогтоосноор эдгээр өндөг хожуу цэрдийн үе буюу 145-66 сая жилийн тэртээд хамрах аж.
Хэюань хот орчмоос 1996 оноос хойш үлэг гүрвэлийн маш олон чулуужсан өндөг олдож байгаа учраас уг хотыг үлэг гүрвэлийн эх орон гэж нэрлэх болсон юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр