CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

БНХАУ-ын сургуулиуд дэлхийн шилдгүүдийн жагсаалтад оров

07-23-2019 12:01

 Эх газрын Хятадын зургаан их сургууль Их Британийн Times Higher Education (THE) компаниас гаргадаг дэлхийн шилдэг зуун их сургуулийн жагсаалтад багтсан тухай Хуаньчюван сайтад мэдээлжээ.
Энэ оны 7 сарын 17-нд нийтэлсэн Times Higher Education сэтгүүлийн World Reputation Rankings 2019 оны жагсаалтад дэлхийн шилдэг 100 их сургуулийг жагсаасны дотор эх газрын Хятадын Чинхуа, Бээжин, Фүдань, Шинжлэх ухаан-техник, Шанхай болоод Жэжяний зургаан их сургууль багтсан байна. Тэр дундаа Чинхуа их сургууль бусад таван их сургуулиа манлайлан 14-т жагсжээ.
Times Higher Education сэтгүүлээс олон улсад нэр хүндтэй арван мянга гаруй эрдэмтдээс жил бүр нууцаар санал хурааж, дэлхийн шилдэг зуун их сургуулийг жагсаан, The World Reputation Rankings хэмээх энэхүү жагсаалтыг гаргадаг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр