CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад дуурийн “улирал” эхэллээ

06-21-2019 11:05

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хоёр сарын хугацаатай үргэлжлэх хятад дуурийн “улирал” нээлтээ хийж байна. Энэ хугацаанд тус улсын өнцөг булан бүрээс дуурийн театр, энэ төрлөөр уран бүтээл туурвидаг баг, хүмүүс ирж нийслэлд тоглолтоо хийх юм.
Хятадын биет бус соёлын өвийн томоохон хэсэг болох хэбэй, цинь, чаожао зэрэг төрлийн дуурийг үзэгчид, урлаг сонирхогчдод толилуулах энэ арга хэмжээг Хятадын Коммунист намын төв хорооны Суртал ухуулгын хэлтэс Соёл, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж байгааг “Синьхуа” уламжиллаа.
Хятад дуурийг сурталчлан түгээх аяны хүрээнд тасалбарыг ердийнхөөс илүү хямдруулж, олон хүнд хүргэх бодлого баримтлахаа зохион байгуулагчид мэдэгдэж байна. Үүний зэрэгцээ уран бүтээлч, урлаг судлаачдад зориулсан олон төрлийн арга хэмжээ, сургалт, хэлэлцүүлэг болно.
Дашрамд өгүүлэхэд, манай эриний III зуунаас эхтэй хятад дуурийн урлагийг үндсэн таван төрөлд хуваан үздэг ч бүс нутаг, тухайн мужийн ард түмний соёлын онцлогийг өөртөө шингээсэн 360 гаруй төрөл бий гэж үздэг. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр