CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ши Жиньпин БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна

06-21-2019 14:12

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 20-нд тусгай нисэх онгоцоор Пхеньянд очиж, БНАСАУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Орон нутгийн цагаар 6-р сарын 20-ны 12 цагт, Ши Жиньпин даргын суусан тусгай нисэх онгоц Пхеньяны олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Онгоцны буудалд хоёр орны төрийн далбаа намирч, “ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, нөхөр Ши Жиньпин та тавтай морилно уу”, “Халуун цусаараа бичсэн Солонгос, Хятадын ард түмний бат бөх найрамдал мандтугай” зэрэг том уриа лоозонг өндөрт байрлуулж, 10-аад мянган хүн жигд эгнэн зогсож, Солонгосын Хөдөлмөрийн Намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун гэргийтэйгээ хамт Ши Жиньпин даргыг угтан авчээ.

БНАСАУ-ын тал онгоцны буудалд маш том хэмжээний угтах ёслолын арга хэмжээ зохиож, 21 удаа ёслолын буудлага хийж, цэргийн хөгжмийн чуулга хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлэн, Ши Жиньпин дарга Ким Жон Уны хамт БНАСАУ-ын Ардын армийн гурван замын цэргийн хүндэт харуулын өмнүүр явж, ёслолын парадтай танилцсан байна.

Угтах ёслолын дараа Ши Жиньпин даргын суусан машины цуваа Гүмсусан төрийн зочид буудлыг чиглэн явах замд хэдэн арван мянган хүн хоёр орны далбаа, цэцэг барьж, “Хятад, Солонгосын найрамдал мандтугай” хэмээн уухайлж байлаа. Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар Ким Жон Ун болон түүний гэргий Ри Сол Жу нарын хамт Пхеньян хотын Гүмсусаны Нарны ордныталбайд очиж, БНАСАУ-ын төр засгийн өндөр албан тушаалтан, хотын ард иргэдийн төлөөлөлтэй гар барьж мэндчилсэн байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр