CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Орос-Хятадын үзэсгэлэнд 1700 байгууллага оролцож байна

06-18-2019 15:50

 БНХАУ-ын Хэйлунжянь мужийн Харбин хотод болж буй Орос-Хятадын хамтарсан үзэсгэлэн яармагт хоёр улсын болон гаднын 1700 орчим байгууллага оролцож байна.
Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ үзэсгэлэнгийн үеэр 86 мянган хавтай метр талбайд хоёр улсын үйлдвэрлэгч, компаниуд бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулахын зэрэгцээ олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Үзэсгэлэнд оролцож буй байгууллагын 100 гаруй нь хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг дэмжигч төрийн ба төрийн бус байгууллага байгаа бөгөөд ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад ажиллаж, амьдардаг хятад иргэд, Хэйлунжянь болон бусад мужид оршин суудаг орос болон бусад орны хүмүүсийн төлөөлөл энэхүү арга хэмжээнд олноор оролцож байгааг “Синьхуа” дамжуулав.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр