CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Номын яармагаар хүүхдийн номыг онцолно

06-13-2019 15:14

 Ирэх долоодугаар сарын 27-30-ны өдрүүдэд Шаньси мужийн Сиань хотод болох Хятадын үндэсний номын 29 дэх яармагийн үеэр хүүхэд багачуудад зориулсан ном, хэвлэмэл бүтээгдэхүүнийг онцлон, түлхүү танилцуулахаар төлөвлөж байгааг “Синьхуа” мэдээллээ.
Энэхүү үзэсгэлэнд Хятадын болон олон улсын хэвлэлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг 1000 орчим байгууллага, зохиолчид, уран бүтээлчид оролцох юм. Энэ жилийн тухайд онцолбол, Их Британийн зохиолч Ж.Роулингийн “Харри Поттер” цувралыг англи, хятад хэлээр зэрэгцүүлэн хадсан хувилбарыг танилцуулах аж.
Жил бүр  дунджаар 30 мянган хүн очин үзэж сонирхдог энэхүү үзэсгэлэнгийн үеэр Хятадын  ном, сэтгүүл, хэвлэмэл бүтээгдэхүүний салбарын гол гол тоглогчид оролцож, хэдэн арван мянган гэрээ, хэлцлийг байгуулдаг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр