CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Багш шавийн “хайр”-ын гүүр

06-10-2019 14:26

 Ахлах ангиа төгсөж буй хүүхдүүдийн их, дээд сургуульд элсэх гол шалгуур үзүүлэлт болдог элсэлтийн ерөнхий шалгалт Хятад даяар өнгөрсөн баасан гаригт эхэлсэн юм. Гэтэл шалгалтын өмнөх өдөр Жянси мужийн Шанрао хотын Юшань шяньд их хэмжээний бороо орсны улмаас хотын ихэнх хэсэг усаар “хучигдаж”, шалгалтын зарим цэг рүү орох аргагүй болсон аж. Гэтэл санаандгүй оромгүй нэгэн үйл явдал болж, Юшань шяний шалгалт авах цэгийн багш нар сурагчдыг шалгалтаа саадгүй өгөхөд нь туслах зорилгоор хичээлийн ширээнүүдийг нийлүүлэн гүүр хийжээ. Ингэснээр шалгуулагчид шалгалтын цэг рүү саадгүй орох боломжтой болсон байна. Үүнийг багш шавийн хайр хэмээн “Синьхуа” агентлаг онцлон, гэрэл зургийн сурвалжлага бэлтгэжээ.
 Сонирхуулахад, элсэлтийн шалгалтын үеэр томоохон хотуудад сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд тусгай арга хэмжээ авч, шалгалтын цэгүүдийн ойролцоо утасны сүлжээ хаахаас гадна тээврийн хэрэгслийн дуут дохио дуугаргахыг хориглодог.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр