CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

БНХАУ-ын дарга ОХУ-д төрийн айлчлал хийхээр мордов

06-05-2019 11:05

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад Төрийн айлчлал хийхээр энэ сарын 5-нд Бээжин хотоос тусгай онгоцоор мордов. Айлчлалын үеэр дарга Ши Жиньпин ОХУ-д зохион байгуулагдах Петербургийн олон улсын эдийн засгийн 23-р  форумд оролцох юм.
БНХАУ-ын даргын айлчлалыг дагалдан яваа хүмүүсийн бүрэлдэхүүнд ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны нарийн бичгийн дарга Дин Сю Шян,  ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны гадаад харилцааны зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жечы, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Бүх Хятадын УТЗЗ-ын орлогч дарга бөгөөд Хятадын өөрчлөлт шинэчлэлийн зөвлөлийн эрэхлэгч Хэ Лифэн нарын төр засгийн өндөр дээд тушаалтнууд байна .

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр