CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Тайванийн банк эх газрын иргэдэд зээлийн карт олгоно

05-31-2019 16:41

 Тайванийн хөрөнгө оруулалттай, Шанхайд төвтэй “Фүбон” банк эх газрын иргэдэд зээлийн карт олгох зөвшөөрлийг авсан тухай “Синьхуа” мэдээллээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн  Тайванийн асуудлаарх төлөөлөгч Ань Фэншань энэ талаар мэдэгдсэн байна.
Түүний онцолж буйгаар, эх газрын иргэдэд зээл, зээлийн картны үйлчилгээ үзүүлж буй анхны тайвань банк нь “Фүбон” болж байгаа аж. Банк, санхүүгийн үйлчилгээний салбарт ийм төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг авснаар Хятадад бизнес эрхэлдэг, үйл ажиллагаа явуулдаг тайвань иргэдийн цаг завыг хэмнэх юм. Мөн эх газар болоод Тайванийн цаашдын санхүү, бизнесийн хамтын ажиллагаанд энэ үйлчилгээ эергээр нөлөөлөх болно гэж тэрбээр ярьж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр