CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Дулаан тусгаарлах дэвшилтэт материал бүтээлээ

05-30-2019 14:11

 Эрс тэс уур амьсгалтай хүйтэн газар хэрэглэхэд тохиромжтой, удаан хугацаанд дулаанааа барих чадвартай, дулаан тусгаарлах шинэ материал гарган авснаа Хятадын эрдэмтэд мэдээллээ. БНХАУ-ын Нанотехнологи, нанобионикийн хүрээлэнгийн Сүжөү дэх хүрээлэнгийн эрдэмтдийн энэхүү бүтээлийг одоо хэрэглэж буй олон технологи, материалыг орлож чадна Америкиийн “ACS Nano” сэтгүүлд хэмээн онцолсныг “Синьхуа” уламжилжээ.
Дулаан тусгаарлах чадвар хамгийн өндөр гэгддэг нарийн ширхэгт мяндас, галууны өднөөс ч илүү удаан хугацаагаар дулаанаа барих  кевлар буюу асар нарийн ширхэглэгт  утаснаас гаргаж авсан аэрогелиэр уг материалыг бүтээсэн байна.
Цельсийн 196 хэмээс 300 хүртэлх хэмийн хүйтэнд дулаан тусгаарлаж, 60 хүртэлх хэмийн хүйтэн нөхцөлд хөвөн даавуу болон бусад төрлийн материалаас 2.8 дахин дулаанаа хадгалж чадах энэхүү материалыг ахуйн дулаалга, бэлэн хувцас, хүйтэн нөхцөлд ажиллахад зориулсан хэрэгсэл үйлдвэрлэхэд ашиглаж болно.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр