CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хулсны цагаан өнгийн баавгай илрүүлэв

05-27-2019 15:06

 БНХАУ-ын Сычуань мужийн “Волун” дархан цаазат газрын хяналтын камерт цагаан өнгийн панда баавгайн дүрс бичлэг үлдсэн байна. Далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөрлөг газар байршуулсан хэт улаан туяаны камерт дүрс нь үлдсэн хулсны энэхүү баавгай цагаан өнгөтэй, биен дээрээ бусад баавгай шиг хар толбогүй, улаавтар өнгийн нүдтэй байгаа юм.
Хулсны баавгай судлалаар мэргэшсэн, Бээжингийн их сургуулийн мэргэжилтэн Ли Шэн “Зураг дээрх баавгайг харвал 1-2 настай, альбинос буюу генийн эмгэгтэй байж таарна” гэж мэдэгдэж буй. Альбинизм нь  генетикийн нэгэн төрлийн алдаа бөгөөд хүн ба амьтны арьс, vс, нүдний меланин пигмент төрөлхийн маш бага учир төрөлхийн цайвар  цагаан арьс, үс нүдтэй байдаг.
“Альбинос амьтан, хүний нүд ихэвчлэн муу хардаг. Гэхдээ дүрс бичлэгээс харвал баавгайн хөдөлгөөн хурдан, шалмаг байгаа учир харааны бэрхшээл байхгүй болов уу гэж таамаглахаар байна” гэж тэрбээр мөн онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр