CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ухаалаг түгээгч робот бүтээжээ

05-27-2019 17:23

Хятадын “Донжин”  буухиа шуудан хүргэлтийн компани саяхан “Ухаалаг түгээгч робот”-оо Гүйян хотноо танилцууллаа. Тус түгээгч робот нь авсаархан бөгөөд уян хатан хөдөлгөөнтэй. Мөн өөрөө түгээлтийн цэгт зогсох болон автоматаар замын саад бэрхшээлийг тойрох, явган зорчигч, машиныг мэдрэх чадвартай гэнэ. Түүнчлэн автоматаар түгээх чадвартайгаар тоноглон бүтээсэн бөгөөд робот нь нэг удаадаа хамгийн ихдээ 30 ширхэг ачаа тээх боломжтой аж. Үйлчлүүлэгч бараа ирсэн мэдээллийг авсан даруйдаа баталгаажуулах нууц дугаарыг хийх эсвэл QR кодыг уншуулан бараагаа авна.
 Сонирхуулахад, энэ нь Хятадын анхны түгээгч робот биш юм. Үүнээс өмнө хэд хэдэн ийм төрлийн роботыг бүтээж байжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр