CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Маргааш Хятадын оюутнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн өдөр

05-24-2019 14:15

 Жил бүрийн тавдугаар сарын 25-ныг Хятад даяар Оюутнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн үндэсний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Үүнтэй холбоотойгоор сургуулиуд оюутнууддаа чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг аж. Энэ өдрийг угтан Хэбэй мужийн Анагаах ухааны их сургуулийнхан л гэхэд долоо дахь удаагаа “Гэрэлтэй сургууль” нэртэй сэтгэл зүйн үйл ажиллагааг зохион байгуулжээ.
 Хятадад их сургуулийн оюутнууд хичээлийн хэт их ачаалал болон дарамтаас хамааралтайгаар сэтгэл зүйн хямралд орох нь их байдаг аж. Иймээс анх 2000 онд Бээжингийн Багшийн их сургууль “Тавдугаар сарын 25 Оюутнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн үндэсний баяр” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулжээ. Харин 2004 оноос Боловсролын яам, Коммунист залуучуудын эвлэлийн Төв хороо зэрэг байгууллагууд жил бүрийн тавдугаар сарын 25-ныг Оюутнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн үндэсний өдөр болгосон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр