CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Төв Африк руу шууд нислэгтэй болно

05-22-2019 14:39

Төв Хятадын Чанша хотыг Кенийн нийслэл Найроби хоттой холбосон шууд нислэг ирэх зургадугаар сарын 12-наас эхлэх тухай “Синьхуа” мэдээлэв. Хятадын Өмнөдийн агаарын тээврийн компанийн “Airbus A330” онгоцоор долоо хоногт хоёр удаа зорчигчдыг тээвэрлэх энэ нислэг хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэг хэсэг болно гэж мужийн удирдлага ярьж байна.
Хунань муж болон Африкийн орнуудын худалдаа эргэлт зөвхөн өнгөрсөн оны байдлаар 2.8 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд тус тивд үйл ажиллагаа явуулж буй 120 компанид Чанша хотын хөрөнгө оруулагчид нэг тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулсан юм.
Энэ дашрамд, ирэх зургадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Чанша хотод Хятад-Африкийн эдийн засаг, худалдааны анхдугаар яармагийг зохион байгуулна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр