CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулна

05-21-2019 16:03

БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжөү хотод ирэх зургадугаар сарын сүүлчээр  жижиг, дунд үйлдвэрийн олон улсын XVI үзэсгэлэн яармагийг зохион байгуулахаар төлөвлөж буйг “Синьхуа” мэдээллээ. Тус улсын Үйлдвэрлэл, мэдээллийн сайд Ван Жянпин эл үйл ажиллагааны талаар хийсэн хэвлэлийн хурлын үеэр 31 орон, бүс үзэсгэлэн яармагт оролцохоо мэдэгдээд байгааг онцолжээ.
Энэ жилийн үзэсгэлэнгийн гол онцлог нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны салбар хуралдааныг зохион байгуулах бөгөөд инноваци, технологийн дэвшлийг дэмжсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм. Үүний зэрэгцээ онлайн үзэсгэлэнгийн танхимыг ажиллуулж, бизнесийн гэрээ байгуулах боломжийг олгох болсон нь энэ удаагийн үйл ажиллагааны бас нэг давуу тал болох ажээ.
2004 оноос БНХАУ-ын санаачлагаар зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн тус улсын болон олон орны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, туршлага солилцох зорилготой. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр