CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хамаатнаас ч илүү хайрын барилдлага

05-17-2019 14:48

 61 настай Жан Шяомэй Гуанси мужийн Люжжөү хотод амьдардаг. Тэрбээр гэр бүлийнхнийхээ хамт 30 гаруй жилийн турш сохор хөрш өвгөн Тань И-г асран халамжилж буй. Өдөр бүхэн өвгөнд цай, хоол оруулж өгч, заримдаа хамтдаа хооллож, нүүр угаах, бие арчих усыг нь дөхүүлнэ. Тэд өвгөнтэй цусан төрлийн ямар нэгэн холбоогүй ч ах дүү, хамаатан саднаас илүү дотно.
Тань И гуай энэ жил 79 нас хүрч буй бөгөөд Жан Шяомэйтэй хамт хотынхоо цэцэрлэгжүүлэлтийн компанид ажилладаг байжээ. Настан 30 гаруй жилийн өмнө нүдний өвчний улмаас сохорч, ганцаараа амьдрах аргагүйдэн хэцүүджээ. Тэр үед Жан Шяомэй гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, нөхөр Тань Хайпэний хамт хөгшний өдөр тутмынх нь амьдралд сайхан сэтгэлээр тусалж, халамжлах болжээ. Жан Шяомэйгийн хоёр хүүд ч аав, ээжийнх нь энэ үйлдэл гүнзгий сэтгэгдэл үлдээж, тэд ч багаасаа Тань И-тэй ойр дотно өссөн байна.
2013 онд Тань И хөгшнийг асрахад илүү хялбар болгохын тулд Жан Шяомэй холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, түүнийг өөрийн гэр бүлийн гишүүнээр бүртгүүлэн, албан ёсоор нэг гэр бүл болжээ. Улмаар түүний энэхүү сайн үйл олон нийтийн чихэнд хүрч, тэрбээр 2017 оны “Хятадын сайн хүний жагсаалт”-д багтаж, 2018 онд тэдний гэр бүл Хятадын “Хамгийн сайхан гэр бүл”-ээр шалгарсан аж. Жан Шяомэй “30 гаруй жил эргэн тойрныхон маань биднийг ойлгодоггүй байсан. Сүүлийн үед л олон хүн эрхий хуруугаа гозойлгон магтах болсон. Бид Тань И гуайг эрүүл энх, урт наслаасай гэж хүсдэг. Тэр бол манай гэр бүлийн нэг хэсэг” хэмээн ярьжээ.

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр