CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өмнөд туйлаас хойд туйлд гүйж хүрсэн тамирчин

05-13-2019 16:17

БНХАУ-ын иргэн Бай Бинь 433 өдрийн дотор дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлаас хойд туйлд гүйж хүрсэн тухай тус улсын “Өдрийн сонин” мэдээлжээ. Чили, Аргентин, Эквадор тэргүүтэй 13 орны 65 хотоор дайран өнгөрсөн тэрбээр холын зайн 600 марафонтой  тэнцэх хэмжээний буюу 24 мянган км замыг туулсан аж. 
Өдгөө 48 настай Бай Бинь Гүйжөү мужийн уугуул бөгөөд 17 настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. “Өмнөд туйлаас хойд туйл” төслийг эхлүүлж, Цагаан хэрмээс гараагаа эхэлсэн энэ тамирчин өмнө нь 150 өдрийн дотор зургаан орон, бүсээр дайран 10 мянган км зайд гүйж байсан удаатай. Тэр үед “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр “Би өдөрт 70-80 км зайнд гүйж, бэлтгэл хийдэг” хэмээн онцолж байсан юм.
Гүйлтийн спортод хүмүүсийг уриалах, тэвчээр хатуужил хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж, ямар боломжийг бий болгодгийг өөрийн биеэр харуулахын тулд Бай Бинь өмнөдөөс умард туйл хүртэл гүйх төслийг санаачилсан аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр