CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сац суварган дороос гурван бунхан илрүүллээ

05-08-2019 14:10

 Египетийн археологичид Их сац суваргуудын хөндийгөөс гурван бунхан шинээр илрүүлснээ зарлалаа. Хуфу, Хафра, Микерин хаадын пирамид дороос олдсон тэдгээр бунхны нэг нь 4400 гаруй жилийн тэртээ нас нөгчсөн хоёр санваартных болох нь тогтоогдоод байна. Египетийн Түүх, дурсгалын яамнаас мэдээлснээр гурван бунхан гурвуулаа эртний Египетийн Тавдугаар эзэнт гүрний үе буюу МЭӨ 2500-аад он, өөрөөр хэлбэл одоогоос 4400-4600 жилийн тэртээх үед хамаарах аж. Дээрх сац суваргуудын үүдэн хэсэгт газрын түвшнөөс доош ойролцоогоор 450 метр ухаж, малтлага хийхэд дээрх бунхнууд олджээ. Мөнөөх хоёр санваартан нь Хуфу фараоны үед хааны ордонд шадарлаж байсан Бэньуй-Ка, Нви Ху нэрт хуврагууд агаад тэдэнтэй холбоотой бичгийн өв өмнө нь хэд хэд олдож байсан аж.
Малтлагын үеэр бунхнаас гадна эртний Египетийн 26 дугаар гүрний (МЭӨ 664-525) үед хамаарах чулуун бар, хэд хэдэн баримал мөн олдсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр