CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бразилийн хамгийн том хөрөнгө оруулагч- Хятад

05-05-2019 11:10

 Бразил улсын Сангийн яамнаас мэдээлж буйгаар, тус улсад оруулсан хөрөнгө оруулалтынхаа нийт дүнгээр Хятад улс тэргүүлж байна. 2003 оноос 2019 он хүртэлх 16 жилийн хугацаанд Хятад улс 71.3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний шууд ба шууд бус хөрөнгийг Бразилд оруулжээ.
Өмнөд Америкийн энэхүү улсад хөрөнгө оруулсан улсуудын жагсаалтад Хятадын араас 58.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар АНУ орж байна.
Үүний зэрэгцээ  өнгөрсөн хугацаанд Бразилын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түншүүд болох БНХАУ, АНУ, Япон, Франц, Итали нийтдээ 1167 төсөл дээр хамтран ажиллаж, 187.8 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулсан аж. Үүнээс Хятад улс дангаараа дэд бүтэц, барилга, үйлдвэрлэлийн 41 том төслийг Бразилд хэрэгжүүлжээ.
Гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татдаг муж, хотуудыг  Сан Паулу, Рио-де-Жанейро  болон Минас-Жерайс тэргүүлж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр