CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хөдөлмөрчдийн баярын өдрийг угтан хүүхдүүд амьтдыг асрав

05-05-2019 11:24

 Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 1-нийг “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрөөр дэлхийн 140 гаруй улс орны хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэхэд анхаардаг уламжлалтай. Тэгвэл тус өдрийг угтан Хятадын Юннань зэрлэг амьтны хүрээлэн хүүхдүүдээр амьтдыг асруулсан байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд амьтдыг хооллож, баас, шээсийг нь зөөж, амьтны хүрээлэнгийн ажилчдын нэг өдрийн ажлыг хийж гүцэтгэжээ.
Сонирхуулахад 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай болохыг шаардан тэмцэж байжээ. Харин 1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-нийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан бол Орос Ажилчдын баяр буюу “Майн баяр”-ыг 1890 оноос тэмдэглэх болсон аж. Тэгвэл манай улс 1922 оноос тус баярыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр