CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Нэг бүс нэг зам”-ын залуусыг дэмжинэ

04-26-2019 13:38

 
Бээжин хотноо болж буй “Нэг бүс нэг зам”-ын орнуудын хамтын ажиллагааны хоёрдугаар форумын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээрх санаачилгад нэгдсэн орнуудын хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэх талаар ярьсны дотор ирэх таван жилд орон орны залуу авьяастан, мэргэжилтэн, судлаачдыг дэмжих 5000 гаруй төвийг барьж байгуулахаа зарласан нь олны анхаарлыг татаж байна.
Тэрбээр олон улсын хамтын ажиллагаанд энгийн иргэд, залуусын харилцан түншлэл нэн чухал болохыг онцлоод шинжлэх ухаан, урлаг соёл, спорт, аялал жуулчлал, эрүүл мэнд, археологи зэрэг салбарын залуу эрдэмтэн, судлаач, улс орондоо танигдсан авьяастнуудыг бүхий л талаар дэмжихэд БНХАУ-ын төр засаг бэлэн байна гэжээ. Иймд дээрх 5000 гаруй газрыг, түүний дотор судалгаа, шинжилгээ хийх байр сууцыг олон улсын залууст санал болгох аж. Энэхүү боломжийг төрийн албан хаагч, төрийн бус байгууллага, жирийн идэвхтэн, нарийн мэргэжилтэн, оюутан залуус, охид эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялгаагүй бүх хүнд эн тэнцүү олгохоо Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна.
БНХАУ-ын албаныхан мөн уг ажлын хүрээнд ирэх таван жилд “Нэг бүс нэг зам”-ын орнуудаас улс төрийн нам хөдөлгөөн, судалгааны байгууллага, төрийн бус байгууллагын нийт 10 мянга гаруй төлөөлөгчийг урьж, сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Торгоны зам” тэтгэлэгт хөтөлбөр, Олон улсын залуусын бүтээлч сэтгэлгээ, соёлын өвийн форум, Хятад хэлний гүүр зуны сургалтууд ч урьдын адил үргэлжлэх аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр