CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛД БАГТЛАА

04-25-2019 13:57

“Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын форум дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Бээжин хотноо болж 25 улс орны хэвлэл мэдээллийн салбарын “акул”-ууд багтсан Удирдах зөвлөл  анхны уулзалтаа зохион байгууллаа.
Монгол улсыг төлөөлж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцсон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүний хувиар хэлсэн үгэндээ Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах үзэл санааг дэмжих хүрээнд гурван улсын Хэвлэл мэдээллийн форумыг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах саналтай байгаагаа танилцууллаа. Энэхүү санаачилгаа тэрбээр 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болсон Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн IX форумын үеэр анх зарлаж байсан юм. Түүний энэхүү санаачилгыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, МСНЭ-ийн Удирдах зөвлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэлийн алба, ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Сэтгүүлчдийн холбоо дэмжиж буйгаа илэрхийлжээ. Харин энэ удаад  “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн дарга ч таатай хүлээн авч буйгаа мэдэгдсэн байна.
Санаачлагч БНХАУ-ын тухайд “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд нэг квоттойгоор хэвлэл мэдээллийн 15 байгууллага нь багтаж буй бол бусад улс орнуудыг төлөөлөх байгууллагуудыг танилцуулъя.
 
1. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /Монгол/
2. Синьхуа мэдээллийн агентлаг, China Media групп, People's Daily, Guangming Daily, Economic Daily,China Daily,Science and Technology Daily, Workers' Daily, China Youth Daily, Хятадын эмэгтэйчүүдийн мэдээ, Farmers’ Daily, Legal Daily, China News Service, China Intercontinental Press (БНХАУ) 
3. Российская газета /ОХУ/
4. “La Provence” /Франц/ 
5. “RNW Media” /Нидерланд/
6. Эмиратын мэдээллийн агентлаг /АНЭУ/ 
7. “DMG Media”  /ИБ/
8. “Казинформ” олон улсын мэдээллийн агентлаг /Казахстан/
9. “Maekyung” медиа групп  /БНСУ/
10. “Vientiane Times”  /Лаос/
11. “Notimex”  /Мексик/
12. “The Financial Express” /Бангладеш/
13. “Democracy Today” сонин /Мьянмар/
14. Этиопын мэдээллийн агентлаг /Этиоп/
15. “Jang Media Group” /Пакистан/
16. “Lusa” мэдээллийн агентлаг /Португал/
17. “Өнөөгийн Беларус” хэвлэлийн газар /Беларус/
18. “EFE” агентлаг /Испани/
19. “Independent Media” /Өмнөд Африк/
20. “Alintibaha Daily” сонин /Судан/
21. “The Guardian”  /Танзани/
22. “Al-ahram” сонин /Египет/
23. “The Jakarta Post” /Индонез/
24. Узбекистаны үндэсний мэдээллийн агентлаг /Узбекистан/
25. “Zambia Daily Mail Limited” /Замби/ улсын байгууллагууд Удирдах зөвлөлийг бүрдүүлж байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр